Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ой, нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 60 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын дунд “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээн маргааш буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-нд “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд болох юм.
Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны нийт 19 багийн 130 гаруй тамирчин оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.