Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүхээр шийдвэрлэгдсэн төрийн албан хаагч нарын үйлдсэн эрүүгийн хэргийг 2019 оны байдлаар судалсан байна.
Өнгөрсөн онд тус аймагт 20 төрийн алба хаагчид холбогдох 19 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн төрлөөр нь судалж үзэхэд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 9, өмчлөх эрхийн эсрэг 5, хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг 1, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг 2, цэргийн албаны эсрэг 1, хүрээлэн байгаа орчны эсрэг 1 гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн байна.
Дээрх 20 хүний 13 буюу 65 хувь нь эрэгтэй, 7 буюу 35 хувь нь эмэгтэй бөгөөд шүүхээс 3 хүнд хорих ял, 11 хүнд торгох ял, 3 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 3 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.
Аймгийн прокурорын газраас судалгааны дүнгийн талаар 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж, мөн төрийн албан хаагч нарыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор тодорхой ажил зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах талаар Дархан-Уул аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд албан бичиг хүргүүлсэн байна.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР