Амны хаалтыг үнэ нэмж зарсан хүнд нэг жил хүртэл хорих ял оноох, эсвэл нэг сая иений ($9,500) торгууль оноох, эсвэл энэ хоёр шийтгэлийг зэрэг оноодог болох хууль удахгүй хэрэгжиж эхлэх болсныг Японы засгийн газар өнөөдөр зарлажээ.
Шинэ коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотой тус улсад амны хаалтны хангамж хүрэлцэхгүй байгаа юм.
Шинэ хууль гуравдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжих ажээ. Харин амны хаалтыг авсан үнээр нь, эсвэл бага үнээр гуравдагч этгээдэд зарахыг зөвшөөрөх юм байна.
Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо саяхан амны хаалтны үйлдвэрлэлийг сард 600 саяд хүргэх амлалтыг иргэдэд өгсөн байна. Гэсэн хэдий ч үйлдвэрлэгчид зах зээлийн эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа юм.