Цаг үеийн мэдээ

Японы нийслэл Токио хотын Шинжюкү дүүргийн нэгэн кафе Робот нохой Айбо (Artificial Intelligence RoBOt буюу “Хиймэл оюунт робот” нэрний товчлол) нарыг эздүүд нь уулзуулдаг үйлчилгээ нэвтрүүлж эхэлжээ. Ням гариг бүрт ийм уулзалт болдог бөгөөд энэ уулзалтаар робот нохойнууд өөрийнх нь эзэнтэй уулзаж буй өөр робот нохойн эзнийг таньдаг болдог гэнэ. Японы Сони компани 1999 онд анхны робот нохойны загварыг гаргаж байсан бөгөөд эдүгээ Айбо нохой явж чаддаг, толгойд нь суулгасан видеокамерын тусламжтайгаар эргэн тойрноо хардаг, орон зайг мэдэрдэг, эзнээс өгсөн командыг ойлгодог, хүний нүүр царайг таньдаг гэнэ. Сони компаниас үйлдвэрлэн гаргаж буй Айбо нохойны чадвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд дээрх кафенд цугларах үйл ажиллагаа нь ирээдүйд робот нохой Айбо нар хоорондоо танилцан, найз нөхдийн харилцаанд орох эхний алхам болж байгаа ажээ.

Д.Төмөрбаатар

Эх сурвалж: Асахи сонин, дижитал хувилбар

Таны сурталчилгаа