Цаг үеийн мэдээ

Токиогийн зуны олимпийн наадмыг зохион байгуулах Японы хороо модон хийцийн барилга байгууламжаас бүрдсэн Village Plaza цогцолборыг Токиод байгуулах болсноо зарлажээ. Энэхүү цогцолборыг байгуулахын тулд Японы 60 гаруй тосгон суурингаас нутгийн чанарлаг мод, модон хийцийг Токиод татаж авч ирсэн бөгөөд энэхүү цогцолбор нь тамирчид зочид гийчдэд үйлчлэх өвөрмөц төв болох юм байна. Токиогийн Чюүо буюу Төв дүүргийн 5300 квадрат метр талбайг эзлэх энэхүү цогцолборт том жижиг 40 мянга орчим барилга байгууламжууд баригдана. Эдгээр байгууламжуудад бэлэг дурсгалын дэлгүүр, кафе ресторануудаас гадна үсчин, шуудан, хими цэвэрлэгээ гэх мэт үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулах юм байна. Олимпын наадмыг зохион байгуулагчид ялангуяа гадны тамирчид, жуулчид, зочид байгалийн модны үнэр, өвөрмөц Япон ахуйг энэ тосгоноос мэдрэх боломжтой гэж үзэж буй бөгөөд олимпын дараа байшин байгууламжуудыг тэр хэвээр нь орон нутгуудад нь буцаан аваачих ажээ. Энэхүү Village Plaza цогцолбоырг барьж байгуулахад мод, модон бүтээгдэхүүнээ нийлүүлэн оролцож буй орон нутгийнхан Олимпын наадмыг зохион байгуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр хэмээн тун бахархалтай байгаа юм байна. Япон улсын засгийн газар ямар нэгэн байдлаар бүх япончууд хүн төрөлхтөний спортын баяр наадамд оролцох бололцоог ханган ажиллахаар хичээж байгаагийн нэг илрэл нь энэхүү Village Plaza юм байна.   

Орчуулсан : Д.Төмөрбаатар 

(Эх сурвалж: Mainichi Shimbun)

Таны сурталчилгаа