Говь-Алтай аймаг, Халиун сумын Гүү бариач багийн “Шантын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ тус сумын харьяат малчин Л нь 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ аймгийн төвийн чиглэлд мориор 100 тооны бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11 сарын 24-ний өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчид очиж, Хантайширын нуруу, Зайврын ам, гэдэг газруудаар нийт 70 км газар эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд байсныг ар гэрийн төлөөлөл олж, эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Davaajav
2024-11-25
Ontsgoi baaidalin alban haagchidad bayr hurgie ajlin amjilt
2024-11-25
Худлаа бичихээ болж үз. Онцгой байдлын газрынхан олоогүй.