Бүгд найрамдах Эстон улсын Таллин хотноо 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 24-ний хооронд зохион байгуулагдсан 28 дахь удаагийн "Таллины Хар Шөнө" кино наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгүй хотын жолооч" кино гранпри шагнал болон "шилдэг зураач" шагналыг тус тус хүртсэн байна.
“Чимээгүй хотын жолооч” киноны ассент найруулагч, продюсероор Т.Номуунзул ажилласан бол дууны найруулга болон өнгө шүүлтийн ажлыг Франц улсад хийж гүйцэтгэжээ.
Энэхүү фестивальд дэлхийн 80 орны 280 уран сайхны кино өрсөлдөж, 60 орны 1500 гаруй уран бүтээлчид, сэтгүүлч, шүүмжлэгчид цуглаж, 800 удаагийн үзвэрийг 150 мянга орчим үзэгчид үзэж сонирхсон байна.