2024 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна.
Хур тунадас: 25-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 26-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Халх голын сав нутгаар, 28,29-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас, 12 дугаар сарын 03-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 25-нд нутгийн зарим газраар, 26-28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хэвээр, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -14...-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21....-26 градус, өдөртөө -9....-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 26-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө хүйтэн хэвээр, өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрахаар байна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-23 градус, бусад хэсгээр -13...-18 градус, өдөртөө бүх хэсгээр -5...-10 градус хүйтэн байна.