Цаг үеийн мэдээ

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Коронавирусний дэгдэлтийг пандемик буюу тахал хэмээн зарласантай холбоотойгоор Токио хотын захирагч Коикэ Юрико өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ийм мэдэгдэл гарсан нь энэ зуны олимпын наадмыг зохион байгуулахад ямар нэгэн нөлөө үзүүлэх байх. Гэхдээ, олимпын наадмыг цуцлах ямар ч боломжгүй, гэж хэлжээ. Тэрбээр цааш нь, янз бүрийн санал бодол гарч байна, харин бид Олон улсын олимпын хороотой хамтран олимпын наадмыг цаг хугацаанд нь амжилттай зохион байгуулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна хэмээн мэдэгджээ.

Д.Төмөрбаатар 

Эх сурвалж : news.yahoo.co.jp

Таны сурталчилгаа