“Ковид-19”-өөр өвчилсөн Грекийн “Олимпиакос” клубийн эзэн Евангелос Маринакистай нэгдүгээр хавьталийн хэмжээнд ойртсон байх магадлалтай “Арсенал”-ын ахлах дасгалжуулагч Микел Артетагийн шинжилгээний хариу халдвартай гэж гарчээ.
Микел Артета халдвар авсан нь батлагдсан учраас "Арсенал" клубийн албаныхан, тамирчид гээд бүх ажилчид шинжилгээ өгч, тусгаарлалтад орохоор болж байна.
Тусгаарлалтад орсон “Арсенал”-ын бусад тоглогчдын шинжилгээний хариу гараагүй байгаа юм. Ямартай ч "Арсенал"-ын энэ бямба гарагт "Брайтон"-той хийх байсан тоглолтыг цуцаллаа.
Микел Артетагаас гадна Английн премьер лигийн “Лестер сити” клубийн гурван тамирчин “Ковид-19”-ийн халдвар авсан тогтоогдсон. Тиймээс өнөөдөр премьер лигийн удирдлагууд энэ улирлыг цуцлах эсвэл үзэгчгүй явуулах талаар хуралдахаар болжээ.