Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300 тэрбум төгрөгийг засгийн газрын бондод байршуулна.
Тэтгэмжийн даатгалын санд 160 тэрбум, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 540 тэрбум, нийт 700 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэл байна.
Нийгмийн даатгалын үндэсний хорооны хурлаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300 тэрбум төгрөгийг засгийн газрын үнэт цаас хэлбэрээр гаргахаар шийдвэрлэлээ.