Дэлхийн өгөгдлийн чуулганы тав дахь удаагийн уулзалт Колумб улсын Меделлин хотод 11 дүгээр сарын 12-15-нд зохион байгуулагдаж байна.
Албан ёсны статистикийн мэдээлэл, өгөгдлийн шинэчлэлийг олон нийтэд таниулах мөн улс орнуудын Засгийн газар болон хөгжлийн бусад байгууллага, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус чуулганд НҮБ-ын гишүүн орнуудын 3000 орчим төлөөлөл оролцож байна.
Түүнчлэн энэ удаагийн чуулган нь “Тогтвортой хөгжлийн зорилго- 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх статистикийн түншлэл, зохицуулалт, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний бүлгийн 36 дугаар уулзалттай зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Чуулганы үндсэн хэлэлцүүлгийг https://unstats.un.org/unsd/undataforum/about/ холбоосоор үзэж, танилцах боломжтой.
Ташрамд мэдээлэхэд, ҮСХ нь“Тогтвортой хөгжлийн зорилго- 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэх статистикийн түншлэл, зохицуулалт, чадавхыг бэхжүүлэх дээд түвшний бүлгийн гишүүнээр 2015-2020 онд ажилласан бөгөөд 2023 онд гишүүнээр дахин сонгогдсон юм.