“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөнд тусгагдсан 7 ажлын биелэлтийг 100 хувь бүрэн биелүүллээ.
Тухайлбал:
1. Байгууллагын өвөлжилтийн ажлын комисс нь төвийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах, батлагдсан төлөвлөгөөнд хяналт тавих, дүгнэж ажиллах
2. Төвийн ажлын байрны урсгал засварыг түрээслүүлэгч талтай хамтран хийж өвөлжилтөд бэлтгэх
3. Албан хаагчдыг өвөлд бэлтгэх, онцгой үед ажиллах мэдээлэл шуурхай дамжуулах, зохион байгуулалт, техникийн бэлэн байдлыг хангах зэрэг чиглэлээр холбогдох албан хаагчдад сургалт зохион байгуулах
4. Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр хангах ажлын хүрээнд түүхий эд-мидлинг тээвэрлэх төлөвлөгөөг биелүүлэлтийг хангуулах, галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагт хатуу хуваарийг тусгаж ажиллах
5. Улаанбаатар хотын ДЦС-уудын өвлийн бэлтгэлд шаардлагатай нүүрс тээвэрлэх галт тэрэгний мөрийг галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагт хуваарьт тусгаж ажиллах
6. Төвийн авто тээврийн хэрэгслийг өвлийн тээвэрт бэлтгэх
7. Осол, техникийн гэмтэл, цаг агаарын хүндрэл, байгалийн гамшиг гарсан үед Зам, тээврийн сайдын 2018 оны “Мэдээллийн схем баталж, мэдээлэл дамжуулах тухай” 235 дугаар тушаалын дагуу ажиллах гэсэн ажлуудыг хийлээ.