Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын захирал С.Батзаяа нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Нийтийн тээврийн бодлогын газрын шалгагч нарт сургалт зохион байгууллаа.
Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй шалгагч нарыг чадавхжуулах “Нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал, нийтийн тээврийн үйлчилгээнд шалгагч нарын оролцоо” сургалтыг 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 10.30-14.00 цагийн хооронд “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын төв баазын хурлын танхимд нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг 73 шалгагч нарыг хамруулав.
Энэхүү сургалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын техник, технологи, парк шинэчлэлт, салбарт мөрдөгддөг хууль дүрэм, журам, стандарт, үйлчилгээний ажилтны зан харилцаа, сэтгэл зүйн цогц сургалтад хамруулан чадавхжуулав.
Уг сургалтыг Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтэс, Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтэс, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-тай хамтран танхимаар зохион байгуулах ажлыг хяналт шалгалтын хэлтсийн Орлого төвлөрүүлэлт хариуцсан ахлах менежер У.Даваажав, Зорчигч тээврийн хэлтсийн Салбарын сургалт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч.Бадамханд, Автотээврийн хяналтын улсын байцаагч Б. Мягмардорж, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын ерөнхий менежер Очирсүм, “ICT групп” ХХК-ийн төслийн менежер н.Чулуунбат нар зохион байгууллаа.
Мөн сургалтын хөтөлбөрийн дагуу сайхныг хуваалцагч лектор Д.Шинэбаяр “Зүрх сэтгэл ба зөв харилцаа хандлага” сэдэвт лекц уншиж сонордууллаа.
Сургалтыг зохион байгуулснаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй шалгагч нар нь нийтийн тээврийн салбарт шинээр нэвтэрч байгаа техник, технологи, парк шинэчлэлт, мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандарт, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний ажилтны зан харилцаа, сэтгэл зүйн онцлогийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болсноор цаашид шалгагч нарын ажлын бүтээмж, үйлчилгээний соёл дээшлэх чухал ач холбогдолтой болсон.