Цаг үеийн мэдээ

Калифорни хотын 65 жилийн түүхтэй Диснейланд төвийг коронавирусийн цар тахлын улмаас хаалаа. 

Уолт Дисней компани өчигдөр энэхүү шийдвэрээ гаргасан бөгөөд урьдчилж тасалбар авсан хүмүүсийн эрх ашгийг бодон энэ бямба гараг хүртэл ажиллаад сарын сүүл хүртэл хаалгаа барих юм.

Энэхүү газар түүхэндээ анх удаа буюу 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагын үеэр хааж байсан бол энэ удаагийнх хоёр дахь нь юм. Түр хаах хугацаанд ажилтан, албан хаагчдад хөдөлмөрийн хөлсийг хэвийн олгох юм байна. Мөн Парисын Диснейланд  түр хугацаанд хаана гэдгээ мэдэгджээ. 

Диснейландад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд энэхүү шийдвэр нь зөвхөн олон хүний бөөгнөрлийг үүсгэхгүй байхад чиглэсэн гэж тус компанийн төлөөлөл хэлжээ. Сонирхуулахад, Диснейландад жилд 19 сая хүн ирдэг гэсэн тоо баримт бий. 

Таны сурталчилгаа