Коронавирусийн халдвар дэлхий нийтэд тархсанаас хойш ЭМЯ-наас өглөө бүр цаг үеийн мэдээллээр хэвлэлийн хурал хийдэг болсон. Уг хуралд дохионы хэлний хэлмэрчээр ажиллаж буй С.Бямбадэлгэрийг Монголчууд андахаа больж, маск зүүх боломжгүй зэрэгт санаа зовниж байсан билээ.
Тэгвэл дохионы хэлний хэлмэрч, орчуулагч багш С.Бямбадэлгэрт “Хатадын урлан” оёдлын үйлдвэр хамгаалалтын малгай урлаж сэтгэлийн бэлэг өгчээ.