Цаг үеийн мэдээ

ХУД-ийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн ХХҮХ-тэй хамтран НЗД-ын А/223, НЗД-ын А/108 тоот захирамж, ХУД-ийн ЗД-ын А/109 тоот захирамжийн хэрэгжилтэд 19 цагаас 00:00 цагийн хооронд шөнийн шалгалтыг хийж 494 аж ахуйн нэгж, иргэний  хүнсний худалдаа үйлчилгээний газрууд, ресторан, баар, кафе, сүлжээ хоолны газруудын үйл ажиллагаанд, хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тогтоол, шийдвэр, захирамжийг мөрдүүлж, цагийн хязгаарлалтад хяналт хийж ажиллалаа. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй шөнийн цэнгээний баарны үйл ажиллагаа эрхэлдэг 74 аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудсаар лац тавьж, үйл ажиллагааг зогсоон цагийн хязгаарлалтыг зөрчсөн, зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлийг илрүүлж, ЗТХ-ийн дагуу арга хэмжээг авч, 3 аж ахуйн нэгжийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад шилжүүллээ.   

Мөн шалгалтын явцад  худалдаа үйлчилгээний газруудад шинэ короновирусээс урьдчилан сэргийлж маск зүүж хэвших, ариутгал халдваргүйжилтийг  хугацааны дагуу хийж гүйцэтгэх, захирамжийн хүрээнд гарсан дүрэм, журмыг мөрдөх,  худалдаа үйлчилгээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ

Таны сурталчилгаа