Энэ сарын 12-ны өдөр Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн Бээжинд мэдэгдэл хийхдээ, “Хятад улсын энэ удаагийн тахлын оргил үе ерөнхийдөө өнгөрсөн, шинэ тохиолдол үргэлжлэн буурч, тахлын тархалт нэлээд дор түвшинд хүрлээ” гэжээ.
Мөн тэрээр “Дэлхий нийтэд тахал хурдтай тархаж буйд Хятад улс нягт анхаарал хандуулж байгаа бөгөөд улс орнуудыг урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажлын дарамтыг сэтгэлээрээ мэдэрч байна. Хятад улс цаашид ДЭМБ болон холбогдох улс орон бүс нутагтай үр ашигтай хамтран ажиллаж, тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд Хятад улсын хувь нэмрийг үргэлжлэн оруулахад бэлэн байна” гэжээ.