Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн үеэ

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

Халдвар авсан иргэнээ сэтгэл санаагаар унагахгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг урьдчилан сэргийлж чадна. Хуралд оролцсон олон улсын байгууллагын төлөөллүүд иргэд эмнэлэгт сандарч бөөгнөрөх нь өөрсдөдөө халдвар авах эрсдэл авчрах магадлал өндөр гэдгийг сэрэмжлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1273 иргэнийг ажиглалтад авч хянасан байна. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Ховд аймгийн Булган суманд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн байна. Дархан-Уул аймаг Алтанбулагийн хилээр 10 иргэн ирсэн. Филиппин, Тайланд, Шанхай, Германаас ирсэн, тусгаарласан. Тус аймагт 72 хүн ажиглалтад байна. ХӨСҮТ-д франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Тухайн иргэн тайван, хоолоо идэх, шингэн зүйл уух, эмч нартай ярилцаж байна. Зүрх судасны эмчилгээ оношилгоо хийж байна. Засгийн газрын 77 дугаар тогтоолоор 6.5 тэрбумаар эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахаар зохион байгуулж байна” гэлээ.

Таны сурталчилгаа