Цаг үеийн мэдээ

 3-р сарын 2-ний өдөр Монгол улсад ирсэн франц иргэнээс COVID 19 илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байна.

Тодруулбал, 03-р сарын 10-аас 16-ний 07:00 цаг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох зорчигч тээвэр, галт тэрэг, агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Энэ шийдвэрийн хэрэгжих хугацаа ирэх долоо хоногийн Даваа гарагт дуусна. УОК нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдгийг эцэслэн шийднэ.

   Одоогоор онцгой комиссын хурлын тов гараагүй байна. 

Таны сурталчилгаа