Шинэ төрлийн коронавирусийн халдвар авах, нас барах хамгийн өндөр магадлалтай хүмүүс бол өндөр настнууд гэдгийг эрдэмтэд сануулж байгаа билээ. Дэлхий даяар нийт халдвар авсан болон нас барсан хүмүүсийн дийлэнх хувь нь өндөр настнууд болон архаг хууч өвчтэй хүмүүс байгаа юм.
Халдварын тоогоор дэлхийд Хятадын дараа хоёрдугаарт жагсч буй Итали улсын нэр нөлөө бүхий эмч нар хүн хүч, техник тоног төхөөрөмж дутмаг энэ үед амьд үлдэх, эдгэх магадлал өндөр буюу залуу хүмүүсийг эхэлж эмчлэх, өвчтөнүүдийг насаар нь эрэмбэлэх аргыг санал болгож эхэлжээ.
Эрсдэлт бүлгээр нь эрэмбэлэн ялгах аргыг байгалийн гамшиг болон дайны үед хэрэглэдэг аж. Тус улсад өнөөдрийн байдлаар /2020.03.13/ 15 мянга орчим хүн халдвар аваад байгаа бол нас барагсдын тоо 1000 даваад байна.