Цаг үеийн мэдээ

Герман улсад өнөөдрөөс (2020.03.14) эхлэн ихэнх муж хотуудын сургууль цэцэрлэгүүд хаагдлаа. Үүнтэй зэрэг иргэдийнхээ дунд паник буюу үймээн үүсгэхгүйн тулд засгийн газар хүүхдийг харж асрах асуудлыг онцгойлон авч үзэж байна. Сургууль цэцэрлэгийг хаахад гарах бусад үр дагаварыг маш сайн тооцох, ялангуяа эмч, сувилагч, цагдаа, асрагч гэх мэт эсхүл ганц бие ээж аавуудын хүүхдүүдийг харж хандах тал дээр арга хэмжээ авах шаардлагатай болдог юм байна.

Мөн коронавирусийн халдварын эрсдэлт бүлгээр өндөр насны хүмүүс хамрагдаж байгаа учраас хөгшин настай эцэг эхээрээ хүүхдээ харуулахгүй байхыг зөвлөжээ.

 Ийнхүү Герман улсын албан байгууллагууд эхний ээлжинд ажилчдынхаа харах хүнгүй хүүхдүүдийг харж халамжлах байр болон багш гаргаж өгч байна. 

Энэ улсад ажил эрхлэгчид карантинд орох тохиолдолд ажил олгогч цалинг нь бүтнээр нь төлөх ёстой гэнэ. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчидээ эдийн засгийн уналтанд оруулахгүй байх арга хэмжээг авч эхэлж байна.  

Сонирхуулахад, Герман улсад цаг тутамд гараа угааж ариутгах зэрэг өөрийгөө хамгаалах зөвлөгөөг иргэддээ илгээж байгаа ч амны хаалт зүүхийг зөвлөдөггүй юм байна. Учир нь дэлхий нийтэд амны хаалтын хэрэгцээ нэмэгдэж, маск ховордож байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын хэрэглээний амны хаалтыг таслахгүйн тулд ийм шийдвэрт хүрч байгаа гэнэ.

 

Таны сурталчилгаа