Цаг үеийн мэдээ

       Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, 3-р сарын 14-ний 0-24 цагийн байдлаар, БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 20 тохиолдол, 10 нас баралт шинээр бүртгэгдлээ. Үүнээс гадна бас халдвар авсан байж болзошгүй 39 тохиолдлыг шинээр бүртгэсэн байна.

    Мөн өдөр 1370 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 1409 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 384 хасагдсан байна.

     3 дугаар сарын 14-ний 24 цагийн байдлаар, Хятадын эх газарт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 10734 байж, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 66911-д хүрч, нас барсан хүний тоо 3199-д хүрчээ.

Хүбэй мужид шинээр 4 өвчтөн нэмэгдэж, 1335 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 10 хүн нас баржээ.

Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 204 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 141 Макаод 10, Хятадын Тайваньд 53 хүн тус тус оношлогдсон байна.

 

Таны сурталчилгаа