Норвегийн "Оройн шуудан сонин" -ны мэдээлснээр, Орон нутгийн цагаар 14-ний орой Норвегийн Ерөнхий сайдын ордонд хийсэн хэвлэлийн бага хуралд Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг, "Норвеги болон бусад орнууд одоо эмнэлгийн систем, өдөр тутмын амьдрал, эдийн засгийн томоохон сорилтуудыг даван туулж байна. Норвеги бусад олон орны адилаар улс даяар хямралд орсон" гэж хэллээ.
Солберг Хятадаас тусламж авах хүсэлттэй байгаа бөгөөд тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах эмчилгээний хэрэгслийг Хятад улсаас Ногвегид зөөвөрлөж авчрах боломж байгаа талаар Норвегийн агаарын тээврийн компани болон SAS-тай зөвшилцөж байгаа аж.
NRK-гийн мэдээлснээр орон нутгийн цагаар 14-ний өдрийн 21.00 цаг хүртэлх байдлаар, Норвегид 1046 хүн шинэ коронавирусийн уушгины хатгалгаагаар өвчилсөн нь оношлогдож, 3 хүн нас барсан байна.