Монгол Улсын гурван иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тухай мэдээлийг 22.40 минутад ЭМЯ–наас мэдээллээ. "Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүст шаардлагатай эмчилгээг хийж, хавьтлуудыг судалж байна.
Уг гурван иргэнээс Францаас Берлинээр дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал одоогоор хүнд байна. Германаас ирсэн иргэний ойрын хавьтлын 9 хүнийг тусгаарласан байна.
Манай оронд илрэх нь цаг хугацааны асуудал байсан тул иргэд уг мэдээнд сандарч тэвдэлгүй, хувийн ариун цэврийг сайтар сахиж, дархлаагаа дэмжихийг ЭМЯ анхаарууллаа.