Цаг үеийн мэдээ

Онц байдал зарласан АНУ-д замбараагүй байдал бий болох вий хэмээн хүмүүс санаа зовж эхлэжээ. Лос-Анжелос хотын галт зэвсгийн нэгэн дэлгүүр урьд өмнө нь байгаагүй их гүйлгээтэй байгаа гэнэ. Дэлгүүрийн эзний ярьж байгаагаар бол сард 20 галт зэвсэг, буу зарагддаг байсан бол одоо өдөрт 50 ширхэг гал зэвсэг зарагдаж байгаа юм байна. Хүнсний хомсдол болон бусад зүйлээс шалтгаалан эмх замбараагүй байдал, дээрэм тонуул үүсэх вий хэмээн болгоомжлон, өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах зорилгоор жирийн иргэд галт зэвсэг худалдан авч эхлэжээ. Дэлгүүр ажиллуулж эхлэснээс хойш хүмүүс ингэж буу зэвсгийг олноор худалдаж авч байгаагүй гэж дэлгүүрийн эзэн ярьж байна.  

Д.Төмөрбаатар 

Эх сурвалж: NHK 

 

Таны сурталчилгаа