2020 оны 3 сарын 16 нд Берлин – Москва - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж 30 настай эмэгтэйгээс шинжилгээгээр халдвар илэрч Монгол улсад коронавирусийн 5 дахь тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан тухайн иргэн Итали улсаас ирсэн байна. Одоогийн байдлаар тухайн иргэний хавьтлыг тогтоон судлаж байна. Эмэгтэйн биеийн байдал одоогоор тогтвортой байна.
Өмнө илэрсэн 2 тохиолдол онгоцонд бусад зорчигчдоос хол зайтай суусан учраас ойрын хавьтал биш гэж үзэж байгаа. УОК-ийн шийдвэрийн дагуу шинж тэмдэгтэй зорчигдоос гадна Итали, Иран, Солонгос Улсын Дэгү, Бусан хотуудаас ирж буй зорчигчдыг шинж тэмдэггүй ч ХӨСҮТ-д тусгаарлаж онош тодруулах үйл ажиллагааг явуулж байна. Онош батлагдсан 5 тохиолдлыг ДЭМБ –ын өгсөн зөвлөмж зааврын дагуу Эрүү мэндийн сайдын тушаалаар баталсан журам заавраар эмчилж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Мөн иргэдийг тайван байж, ариун цэвэр, дархлаагаа дэмжихийг сануулж байгаа бөгөөд хэрэв өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл 100, 119, 103 болон дүүргийнхээ эмнэлгийн утсанд хандахыг зөвлөлөө.