Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальковийн 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна.
Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн авто замын Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор хил нэвтрүүлэхийг үүгээр мэдэгдье.
Цагааннуур, Алтанбулагийн боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрүүлэхгүй.
Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай дараах утас, и-мэйл хаягаар холбогдож, дээр дурдсан боомтуудаар хил нэвтрэх тухайгаа урьдчилан мэдэгдэж бүртгэлд хамрагдсанаар хилээр саадгүй зорчих боломжтой.
Москва дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс:
Утас: +74992411548, +74956906792
Гар утас: +79162133247
И-мэйл хаяг: [email protected] [email protected]
Фэйсбүүк: Посольство Монголии в РФ
Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар:
Утас: +7 3952 342295
Гар утас: +7 914 895 0528
И-мэйл хаяг: [email protected]
Фэйсбүүк: Генеральное Консульство в Монголии в Иркутске РФ
Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар:
Утас: +7(3012)220499
Гар утас: +79516224225, +79025337213
И-мэйл хаяг: [email protected]
Фэйсбүүк: Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар