Дорнод аймгийн Баян-Уул сумын сумын төвөөс хойд зүгт 60 км зайд орших Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэх газар хээрийн түймэр гарчээ.
Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-с хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, мөн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, 2 автомашин, Баян-Уул сумын 36 иргэн, 5 автомашин, Цагаан-Овоо сумын 8 иргэн, 1 автомашин, нийт 81 хүн, 10 автомашинтай ажиллаж 17:30 цагт унтраасан байна.
Уг гал түймэрт 3290 га талбай шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.