Цаг үеийн мэдээ

ОХУ-аас орж ирсэн ойн түймрийн улмаас Дорнод аймагт их хэмжээний ой шатсан байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн Наянгаа гэдэг газар, Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр өчигдөр /2020.03.18/ ОХУ-аас хээрийн түймэр орж иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн таван алба хаагч, 0287 дугаар ангийн 20 алба хаагч, Баян-Уул сумын 36 иргэн, Цагаан-Овоо сумын найман иргэн, нийт 81 хүний бүрэлдэхүүнтэй, 10 автомашинтай ажиллаж, ойн түймрийг унтраасан байна.

Гал түймэрт 3290 га талбай шатжээ.

Таны сурталчилгаа