Цаг үеийн мэдээ

Олимпийн эрхийн тэмцээн, хамтарсан бэлтгэлд хамрагдсан бокс, чөлөөт бөхийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид өчигдрөөс тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, тусгаарлалтад оржээ.

Тамирчид болон шигшээ багийн дасгалжуулагчид "Багабаян" амралтад тусгаарлагдсан байна. 

Боксын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн "Боксын үндэсний шигшээ багийн хамт олон бид Иордан улсын Амман хотод олимпийн эрх олгох тэмцээндээ оролцоод, Туркийн Истанбулд тав хоносноор урд шөнө төр засгийнхаа тушаал шийдвэрээр МИАТ-ынхаа онгоцоор эх орондоо ирж, тусгаарлагдаад байна. Монголчууд хүний эрүүл мэндээ чухалд үзэж, энэ айхтар тахалтай тууштай тэмцэж байгаагаар гадаадын олон улсуудад үлгэр жишээ болж байна. Бид эрүүл байж, урт насалж удаан жаргах ёстой биз ээ" гэжээ.

Таны сурталчилгаа