2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 121,180,844 төгрөгийн үнийн дүн бүхий 566,093 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Хар Хорум Пропертийс" ХК (AMT+14.99%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +0.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Даатгал" ХК (AIC -6.45%) болон "Дархан хөвөн" ХК (DAH -4.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.65 хувиар буурч 18313.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,692,818,593,442.08 төгрөг боллоо.