Цаг үеийн мэдээ

Өнөөдөр УОК-ийн 13 дахь удаагийн хурал болсон бөгөөд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг их дээд сургуулийн төлбөрийн асуудалд тайлбар хэллээ.

"Хувийн болон Төрийн өмчит сургуулиуд төлбөр мөнгөний асуудал үүссэн. Хувийн гэлтгүй төрийн өмчит сургуулиудад ч хүндрэл үүсээд байна. Багш нар цахимаар хичээлээ заагаад ажиллаагүй биш ажилласаар байгаа юм. Манай улсад боловсролын 90 мянган ажилтан бий.

Цахим сургалтын талаар оюутнуудын сэтгэл ханамж 70-80 хувьтай байна. Дээд сургуулиудын данс улайж байна. Хамгийн зөв оновчтой гаргалгааг хийхээр тооцоо судалгаа хийн ажиллаж байна. Энэ талаарх тодорхой саналыг Засгийн газрын хуралд оруулахаар төлөвлөсөн" гэсэн юм. 

Таны сурталчилгаа