2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Шинэ жилээс хойш нэг их удахгүй ажил хэрэг шахуу болж оволзоно. Их ажлыг та угтан авч, эрч хүчтэй даван туулах хэрэгтэй. Бусдад далан булчирхайгаа бүү тооч. Хамгийн гол шийдвэрийг өөрийнхөө төлөө өөрөө гарга. Залуу хүмүүс энэ үед гэнэтийн учралд толгой эргэхээс болгоомжил. Харин ахмад настай хониныхон ажил амьдралдаа туршлага, мэдрэмжээ ашиглаж чадвал сэтгэл хангалуун байх болно.
Үхэр: Зарим хүний танд төрүүлэх анхны сэтгэгдэлд бүү үнэмш. Магадгүй таны зөн билэг төөрсөн байж болно. Хайртай хүнээ гомдоох юм бол урьдчилан тооцоогүй муу нөхцөл байдал үүсэж магадгүй. Энэ бүхэн гэр бүлийн дотоод асуудал үүсгэнэ. Өөрийн дутагдалтай зан чанараа аль болох ил гаргахгүй байх нь зөв алхам байна.
Ихэр: Амралтын өдөр ч анхаарлаа сарниулахгүй байх тусам ажил урагштай байна. Ирж буй онд эхнээсээ хариуцлагатай нягт нямбай байж, ирээдүйн сайн сайхныхаа төлөө бүх хүчээ зориул. Гэхдээ аливаа зүйлд хэт яарах хэрэггүй. Найдвартай, бүх зүйл ном ёсоор бүтэх тохиолдолд л хөдөл. Хэрэггүй зүйл түргэн бүтэх байсан ч илүү зардал бүү гарга.
Мэлхий: Хэдий баярын уур амьсгалтай, амралтын байдалтай өдрүүд үргэлжилж буй ч ажлын хэмнэлээ алдахгүй байх шаардлагатай байна. Сарын эхнээс эрч хүчээ алдахгүйгээр ажил амьдралын хэмнэлээ жигд байлгахад анхаар. Ямар нэг зүйлд хэт улайралгүй, энгийн шийдэл гаргаж ажилла. Эрүүл мэндээ анхаар. Хоол хүнсэндээ илчлэг сайтай, органик бүтээгдэхүүн хэрэглэ.
Арслан: Амгалан тайван байдал зонхилох өдөр. Өдөр тутмын ажил хэргээс түр хөндийрнө. Гэр бүл, үр хүүхдүүддээ гол анхаарлаа хандуул. Өнөөдөр гэр орноо засаж цэвэрлэх ажил өрнөж магадгүй. Харин худалдаа наймаа хийхдээ анхааралтай бай. Бусдаас ирэх мэдээлэлд болгоомжтой хандаарай.
Охин: Шинэ жилийн баяр үргэлжлэх тул амьдралын гайхамшигтай мөчийг зүрх сэтгэлээрээ мэдэр. Сарын эхлэл таны хувьд аз одтой байхыг билэгдэнэ. Найз нөхөдтэйгөө ердийнхөөс илүү сайн харилцаатай байна. Гэхдээ бусдын уран сайхан үгэнд хэт автах хэрэггүй. Аливааг хэт сэтгэл хөөрлөөр бүү хүлээн аваарай.
Жинлүүр: Амралтын өдөр, шинэ оны эхлэл болохоор танд баярлан цэнгэх хүсэл их төрнө. Гэхдээ л ирж буй шинэ оны төлөвлөгөөндөө анхаар. Харин хүмүүстэй уулзах, ярилцах ялангуяа шийдвэр гаргахад тохиромжгүй өдөр. Хүнд асуудлуудаас түр зуур хөндийр. Мөн өнгөрсөн асуудлаас болж харьцаагаа бүү муутга. Хосуудын харьцаа таагүй болж мэднэ. Тогтворгүй харилцаа улам муудна.
Хилэнц: Баярын уур амьсгал үргэлжилсээр байна. Өөртөө амрах цаг зөв гарга. Хоол ундаа сайн тааруулж, хэтэрхий дураараа амьдарч болохгүй. Хайхрамжгүй хэмнэлээс болж асуудал гарах магадлал их байна. Ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаар. Энэ үед сайхан сэтгэл гаргаж, урьд нь таныг гомдоосон хүмүүсийг уучил.
Нум: Шинэ оны эхээр эрч хүч дүүрэн байна. Гэр бүлийн баяр хийхэд тохиромжтой өдөр. Хайртай хүмүүсийнхээ амьдралыг өөрчлөх ямар нэг зүйлийг шинээр эхлэх юм бол амжилттай байх болно. Дотнын хүмүүстээ зориулан бэлэг худалдан авахад тохиромжтой. Хуучны ашиг багатай, зардал чирэгдэл ихтэй ажлаасаа зоригтой салах шийдвэр гарга.
Матар: Шинэ оны эхний өдөр та эрч хүч, хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Сонирхолтой учрал таныг хүлээж байна. Хайртай хосуудын харьцаа улам дотносно. Хэт сэтгэлийн хөөрөл бүү гарга. Та өөрийн сэтгэл хөдлөлийг дотроо хадгалж, алдаа гаргахгүй байхад анхаар. Гэр бүлийн харилцаагаа дахин нэг эргэн хар. Олсон амжилтаа хадгалах болон ахиулах боломж гарч байна.
Хумх: Өнөөдөр танд ойр дотнын хэн нэгэн гэнэтийн бэлэг барина. Гэр бүлийн сайхан харьцаагаа хадгалж, элдэв хэрүүл хов живээс хол бай. Эрүүл мэндээ анхаар. Эрүүл агаарт гарч агаар салхинд сайн алх. Хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах боломж олж харна. Гэхдээ маш их идэвх зүтгэл шаардана шүү. Хэрэгжүүлж эхэлсэн төсөл дээрээ шинэ хамтрагчтай болох асуудлыг сайн шалга.
Загас: Ихэнх хүмүүс шинэ нөхцөлд ажиллах хэрэг гарч мэднэ. Дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчил. Танин мэдэх тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүл. Мэдлэг боловсролтой хүмүүсээс суралц. Зарим талаар өөрийнхөө төлөө бага зэрэг арга заль хэрэглэхээс аргагүй болно. Харин хожим үүнийг тань од эрхэс дэмжих эсэхийг өнөөдөртөө хэлж мэдэхгүй байна. Иймээс дотоод мэдрэмжээ дагаж болно.