2025 оны нэгдүгээр сарын 12 ордын зурхайг танилцуулж байна /2025.01.01-2025.01.31/.
Хонь: Сарын эхээр ажил хэрэг шахуу болж оволзоно. Их ажлыг та угтан авч, эрч хүчтэй даван туулах хэрэгтэй. Худалдаа арилжааны яриа хэлэлцээр амжилттай болох магадлалтай. Хамт олноороо цугларах, шинэ хүнтэй танилцах нь таны хувьд ашигтай байна. Харин ахмад настай хониныхон ажил амьдралдаа туршлага, мэдрэмжээ ашиглаж чадвал сэтгэл хангалуун байх болно. Удирдлагаас авсан үүргээ цаг хугацаанд нь сайн биелүүлэхийг хичээ. Өөртөө илүү итгэ. Туршлага хуримтлуулах боломж гарна. Аялал болон адал явдалд татагдах магадлалтай. Харин хайр дурлалын ээдрээтэй харилцаанд орооцолдохоос зайлсхий. Хайртай хүмүүс тань халамж дэмжлэг хүлээж байна. Тэднийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилго тавь. Зарим хониныхон албан тушаал дэвших магадлалтай. Харин сарын дундуур хайр дурлал та бүхнийг зам дээр тань тосно. Хайр заримдаа сохор байж мэдэх тул удирдлагаа алдаж болохгүй. Дотнын хүмүүстэйгээ харьцахдаа эерэг бөгөөд эелдэг байдлаа хадгал. Элдэв саад бэрхшээлийг давж чадвал ямар ч салбарт амжилт олно. Шийдвэртэй алхам хийхэд бэлэн бай. Энэ үед мэргэжлийн ажилдаа амжилт гаргах үе. Таны цаг ирнэ. Ажил хэргийн саналыг зоригтой хүлээн авснаар танд ашигтай байх болно. Сарын сүүлээр харилцагч түншүүдтэйгээ хийх ажлынхаа талаар харилцан тохиролцвол ямар ч үед үр дүнтэй ажиллахаар байна. Зуурдын зугаа цэнгэлд автвал алдаанд хүрэх болно. Хувь заяа таныг шалгаж мэднэ. Боломж бололцоо таныг хүлээж байна. Нөхцөл байдал уран бүтээлийн үйл ажиллагаанд дэмжлэг өгөх үед та сэтгэлийн таашаал авч магадгүй. Бодлоготойгоор хөрөнгө оруулахгүй бол хамаг мөнгөө үрэн таран хийх магадлал өндөр байна. Хайр дурлал ирнэ. Гэр бүлтэй хүмүүс тааламжтай, тайван харилцаатай байхыг хичээ. Алс хол аялал, томилолтоор явахаас татгалз. Дархлаагаа дэмжиж эрүүл мэнддээ анхаар.
Үхэр: Энэ сарын эхээр арилжаа наймаа хийх бол эрсдэлийг хамгийн их байхаар тооц. Хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах ажилд ахиц гарна. Зарим нөхцөл байдал таныг шахаанд оруулна. Харин хууль дүрэм зөрчихөөс болгоомжил. Аз сорьж, эрсдэлтэй туршилт бүү хий. Амьдралын хэв маягаа өвөрмөц байлгах гэж бүү оролд. Эрч хүч бага зэрэг буурах ба тав тухтай байдалд сэтгэл татагдана. Шинэ сэргэг үйл ажиллагаа санхүүгийн амжилтад хүргэнэ. Хамгийн гол нь мөнгө олж болох ч зөв зарцуулдаг байх ёстойг анхаар. Сарын дунд үед алдааг чинь өрсөлдөгч нар анхааралтай ажиглаж байна. Ажлаа сайн төлөвлө. Төлөвлөгөөгөө ягштал мөрдөхийг хичээ. Ашигтай хэлэлцээр хийх боломжийг бүү алдаарай. Харилцаа холбоо амжилттай байна. Гэхдээ албан тушаалаа буруугаар бүү ашигла. Худлаа амлалт өгөх нь осолтой. Зарим хандлага хуурмаг гэдгийг сайн сана. Хэрүүл маргаанаас зайлсхий. Биеийн эрүүл мэндийг муутгах гол хүчин зүйл нь тааламжгүй харилцаа байх болно. Тайван байвал цаг үеийн хурцадмал байдал өөрөө дарагдана. Хайр сэтгэлийн мухардалд орсон харилцааг сэргээх үйл явдал болно. Бие сэтгэл тань таагүй байсан ч өөдрөг сэтгэл харилцаагаа хэвийн авч үлдэхэд туслах бололтой. Сарын сүүл рүү үзэл бодлыг чинь өөрчлөх хүнтэй учирна. Та нөлөө бүхий хүнтэй танилцаж магадгүй. Үүний тусламж дэмжлэгтэйгээр амжилтад хүрэх боломжтой. Санасан ажил хэрэг бүтэж, шаардлагатай дэмжлэг, санхүүжилтээ авна. Мэргэжлийн ажилдаа амжилт гаргахыг од эрхэс зөгнөж байна. Уран бүтээлтэй холбоотой ямар ч үйл ажиллагаанд таатай байна. Чухал гэрээ хэлэлцээр байгуулах, алдар нэр олох төлөвлөгөө зохиоход тохиромжтой үе.
Ихэр: Сарын эхээр хувийн амьдрал, эрүүл мэнддээ сайн анхаар. Таны амжилтын гол үндэс нь өөртөө итгэлтэй байдал байх болно. Саад бэрхшээлийг ч боломж болгон хувирга. Олон хүнд бүтээлч төлөвлөгөө дүүрэн байх нь од эрхсийн нөлөө шинэ зүйлд суралцахад саад болно. Хамтрагч түнштэй хийх гэрээ хэлэлцээрийн заалтуудыг сайн тооцоол. Хайхрамжгүй байдал, олон асуудлыг нэг дор шийдвэрлэх гэснээс та алдаж магадгүй. Амьдралыг аль болох гэгээлэг талаас нь хар. Од эрхсийн нөлөөгөөр хайр дурлалыг та мөрөөдөн, нууцхан болзоо хүснэ. Дотно хүмүүс тусалж дэмжин, амьдралын баяр баясгаланг өгснөөр таны амьдралын эрч хүч өсөх хэдий ч сэтгэл дотор байгаа зөрчил тань аргаа барсан байдалд хүргэж, гутралд орж болзошгүй. Од эрхсийн эерэг нөлөөгөөр таны харилцаа бүтэмжтэй байна. Найз нөхөд чинь ажлыг тань дэмжих болно. Гаднын нөлөөнөөс сэргийл. Хэн нэгэн таныг гүтгэж магадгүй. Зарим хүмүүсийн зөвлөгөөг үл тоосноор асуудалд орох магадлалтайг анхаар. Сарын дундуур од эрхсийн байрлал санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд тааламжтай байна. Бага зэрэг аз туршвал та албан тушаал ахиж дэвших болно. Аливаад хянамгай байж, үнэнч шударга байхыг эрхэмлэ. Ялангуяа хамтын үйл ажиллагаанд аль болох ил тод байдлыг баримтал. Харин сарын од эрхсийн эрхшээлээр төлөвлөсөн ажлаа түргэн шуурхай, үр ашигтай гүйцэтгэж чадахгүй бололтой. Аль болох ганцаараа байж, ирээдүйн ажлаа төлөвлө. Бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч хүмүүс зөв мэдээллийг дагавал амжилттай байна. Ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаанд амжилт олох болно. Шаардлагатай үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол амжилт танаас өөр хүнд шилжиж болно.
Мэлхий: Энэ сарын эхээр баярын уур амьсгалтай, амралтын байдалтай өдрүүд үргэлжилж буй ч ажлын хэмнэлээ алдахгүй байх шаардлагатай байна. Эрч хүчээ алдахгүйгээр ажил амьдралын хэмнэлээ жигд байлгахад анхаар. Хүмүүстэй идэвхтэй харьц. Гэнэтийн сайхан мэдээ ирнэ. Харилцаанд эвлэрэл ойлголцол давамгайлна. Энэ үеийг ашиглах юм бол таны аж байдалд сайнаар нөлөөлж магадгүй. Урт хугацааны төслөө хэрэгжүүлэхэд санаа нийлдэг найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Од эрхсийн хандлага хайрын харилцаанд төвөг удах ч энэ нь түр зуурынх байна. Сарын дунд үед элдэв саад бэрхшээлтэй нүүр тулахад бэлэн бай. Хүлээсэн хариуцлагаа сайн биелүүл. Хий хардалт, хов жив ойрын хүрээлэлд зөрчил үүсгэнэ. Өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх зэрэгт цаг гаргахад таатай байна. Мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаар. Хосууд хувийн амьдралтай холбоотой асуудлаас болж бие биеэ гомдоохоос болгоомжил. Уран бүтээлч хүмүүсийн алдар хүндтэй болох хүсэл их байна. Төрийн албанд ажилладаг мэлхийнхэнд албан тушаал дэвших алхам нь өндөр байр сууринд авчирна. Од эрхэс танд өгөөмөр байдлыг амлаж байна. Энэ сарын сүүл рүү эрч хүч болон уран бүтээлч байдал нэмэгдэнэ. Өөрийгөө бусдад зөв таниулах үе. Ирж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. Ажил төрөл их байх тул ихэнх хүмүүст амрах цаг зав олдохгүй болно. Гэрээ хэлэлцээрүүд маш амжилттай болно. Буян үйлдэж, бусдад туслахад сайн. Эрүүл мэндээ анхаар. Халдварт өвчнөөс сэргийл. Ажлын ачаалал хэтрэхээс болж эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Өөрийгөө хэт хүчлэхээргүй ажиллах хэрэгтэй. Санамсаргүй байдлаар эвгүй байдалд орж мэднэ. Бусдын нөлөөнд хэт орж болзошгүй. Дотнын хүнийхээ ч үгэнд хэт авталгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн сонс.
Арслан: Сарын эхээр эрсдэлтэй хөрөнгө оруулалт, худалдаа арилжаа хийх хэрэггүй. Боломжоо алдвал мөнгөгүй болж мэднэ. Зарим харилцаа таагүй байна. Хэлэхийг хүссэн үгээ өөртөө хадгалж үлдээлгүй сэтгэлээ уудлан гэр бүлийн асуудлаа илэн далангүй ярилцаж байж шийдээрэй. Ажил хэргийн өөрчлөлт хийх талаар бодож байгаа бол шаардлагатай зүйлсийг өөр өнцгөөс хар. Хэчнээн хэцүү байсан ч бүх зүйлд чин сэтгэлээсээ ханд. Та өөрийнхөө аз жаргалыг өөрийн гараар бий болгоорой. Ямар ч хүнд хэцүүг өөдрөг үзлийн хүчээр даван туулж чадна. Өнөөдрийн зөв үйлдэл ирэх оны амжилтыг дуудна гэдгийг үргэлж сана. Од эрхсийн нөлөөнд хэт автаж болохгүй. Чухал асуудал шийдвэрлэхээ хойш нь тавьж өөртөө амралт олго. Сайн төвлөрөхгүй бол хийсэн ажил, гаргасан шийдвэр тань заавал эргэж буцах болно. Ажлын амжилтад багаар ажиллах байдал, санхүүгийн боломж, түншүүдийн харилцаа гол нөлөө үзүүлнэ. Сарын дундуур ямар ч бэрхшээл тохиолдсон нэмэлт ашиг олох боломжтой ажил хэрэгч холбоогоо өргөжүүл. Харилцаа муудсан хүмүүсээс ч ашигтай ажил хэргийн санал гарч болох тул бусадтай илэн далангүй харьцаад үзээрэй. Амьдралыг бодитоор хар. Хайр дурлалаа илчлэхэд тохиромжтой үе. Хосуудын харьцаа романтик байна. Харин сарын сүүлээр гадаадын түнштэй харилцаа холбоо тогтоох нь үр дүнтэй. Чухал хамтын ажиллагаа хэрэгжих боломжтой болно. Амжилттай хэлэлцээр хийснээр сайн дэмжлэг олж авах тул харилцаандаа онцгой анхаар. Албан томилолтоор гадаад явах хүмүүсийн ажил сайн бүтнэ. Од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж хий хоосон зүйлийн араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Өөрийн үзэл бодлыг зөв илэрхийлэх цаг үе. Бусдын эрх ашгийг хөндөх байдал нэлээд гарна. Ойр дотнын хүмүүстээ итгэх хэрэгцээ ч ихэснэ. Дотоод бодол санаагаа хүн бүрд ил гаргахаас зайлсхий.
Охин: Энэ сарын эхэн санхүүгийн тайлан гаргах, бичиг баримтуудыг бүрдүүлэхэд таатай үе. Төлөвлөгөө, үйл ажиллагаагаа зөв чиглэлд нь оруулж засах хэрэгтэй. Анхаарлаа сайн төвлөрүүл. Хамгийн ачаалалтай үе удахгүй ирэх болно. Бизнесийн ажилд амжилт олж чадна. Орлогоо бага гэхгүй атга атгаар ахиулан нэм. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Ажлаа дэс дараалалтай гүйцэтгэхгүй бол зарим төлөвлөгөө тань нурж болзошгүй. Шахуу хуваариас болж ажлаа хугацаанд нь амжуулж байгаагүйдээ та харамсана. Мэдрэлийн ядаргаанд орохоос болгоомжил. Урьд тань овоорсон их ажлыг дарахын тулд аль болох хурцадмал байдал гаргахгүй тайван ажиллах хэрэгтэй байна. Сарын дунд үед эрүүл мэндээ анхаар. Даарч хөрснөөс өвдөх магадлалтай. Амьдралын зөв хэмнэлтэй болоход анхаарал сайн тавь. Эрүүл, шинэ хоолоор өөрийгөө эмчилж сувил. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хий. Санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжтой. Мэргэжлийн мэдлэг, бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна. Ойр дотнын хүмүүсийн дэмжлэгээр та таагүй байдлыг хөнгөн өнгөрөөж чадна. Амжилттай, эрүүл байх үндэс нь дотнын хүмүүсийн тусламж, төрөл төрөгсдийн хайр энэрлийн оролцоо байх болно. Сарын сүүл рүү албан тушаал ахихад тань туслах хүмүүстэй харьцаагаа баталгаажуул. Од эрхэс таныг аз туршсан ажил эрхлэх, сэжиг бүхий хүмүүстэй танилцахаас болгоомжил гэж анхааруулж байна. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Залуу охиныхон анхны харцаар дурлаж болзошгүй. Гэвч гэнэтийн учрал удаан үргэлжлэхгүй байх. Хөнгөмсөг байдал, үр ашиггүй үйл явдал нь таныг мөнгөний дутагдалд оруулж, сэтгэл санааны ч хохирол амсуулна. Гадаад нөхцөл байдал тийм ч сайнгүй байж мэднэ. Найз нөхдийн харилцаанд асуудал гарна. Хайнга зан эсвэл сэтгэл хөдлөл зэргээ оюун ухаанаараа залах хэрэгтэй байж мэднэ. Хэн нэгэн хүний явуулга хорон санаа үүнд нөлөөлж байж болно. Асуудалд хэт нэг өнцгөөс хандахгүй, уужуу тайван байхыг хичээ.
Жинлүүр: Сарын эхээр ирж буй шинэ оны төлөвлөгөөндөө онцгой анхаар. Ажил хэргийн түншүүд сайхан санал тавина. Таны ухаалаг зан, мэдлэг боловсролын түвшингээс их зүйл хамаарна. Хэдийгээр та бүх зүйлд бэлэн байсан ч болгоомж илүүдэхгүй. Уран бүтээлч хүмүүст таатай нөхцөл тохионо. Таны амьдралын хэмнэлийг нэлээд хурдасгах үйл явдал болно. Хэрвээ та амласандаа хүрч, гэрээний үүргээ биелүүлбэл өрсөлдөгч нараа хүртэл өөртөө татаж чадна. Сайн орлоготой байхын тулд ажлаа зөв хуваарил. Сэтгэл хөдлөл дарамт стрессээс аль болох хол байхыг хичээ. Хоол хүнснийхээ чанарт анхаарахгүй бол хоол боловсруулах эрхтэн өвчилж болзошгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод таатай бус мэдээ ирж болзошгүй. Хосуудын харьцаа тогтвортой тайван хэвээрээ үргэлжилнэ. Харин сарын дундуур зөрчил маргаан гарах магадлалтай тул та аль болох ойлголцохыг эрхэмлэж тэвчээрийг гарган бууж өгөхөд буруудахгүй. Дотнын хүнтэйгээ сайн ойлголцохыг хичээ. Зөвхөн хөрөнгө мөнгө таныг аз жаргалтай болгохгүй гэдгийг ухаарах үйл явдал тохионо. Чин сэтгэл, эрх чөлөө жинхэнэ аз жаргал авч ирнэ гэдгийг та ойлгоно. Тиймээс сэтгэл амар амьдрах арга зам ол. Төлөвлөсөн ажлуудаа шат ахиулж чадвал эрч хүч авна. Үр ашигтай салбарт ажиллахын төлөө тэмүүл. Од эрхсийн нөлөө таны сэтгэл зүйд шинэлэг боловч тогтворгүй байдал илгээж буйг санаарай. Өөртөө итгэлтэй байдал нь ажил хэргийн түншлэлд тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ. Сарын сүүлээр үр хүүхдүүдтэйгээ агаарт амрахаар явбал тааламжтай сайхан дурсамж үлдээнэ. Амжилттай бөгөөд эрүүл байх үндэс нь ойр дотнын хүмүүсийн тусламж, хайрын нөлөө байх юм. Амгалан тайван байхгүй бол гэнэтийн хямрал эрүүл мэндийг муутгах магадлалтай. Амжилтад хүрэхийн тулд цаг ямагт урагш тэмүүл. Түүнд хүрэх зам тийм ч хялбар биш гэдгийг мартаж болохгүй. Шаардлагатай бол төлөвлөгөөгөө өөрчил. Энэ нь танд ачаалал нэмэх ч ирээдүйд амжилт авчирна. Бичиг баримт цэгцлэх, гарын үсэг зурах ажилтай холбоотой хүмүүс үйл ажиллагааныхаа утга учир, үр дүнг сайн тооцоол.
Хилэнц: Сарын эхээр эрч хүчтэй байх тул хүссэн зүйлээ хийх эрмэлзэл давамгай байна. Муу зуршлаа засахгүй бол эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Хэн нэгэн амжилтаас тань булаацалдан, багагүй төвөг чирэгдэл болно. Эмэгтэй хилэнцийнхэн бусадтай амжилттай ойлголцож харьцангуй тайван байж чадна. Хувийн ололт амжилтаас илүү бусад хүмүүст ч боломж олгохоор ажлаа зохион байгуулах юм бол та зорилгоо биелүүлж чадна. Бүх зүйлийг аль болох сайхнаар төсөөл. Өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл таныг эзэмдэн авах ч энэ үед та өмнөхөөс илүү үр дүн олохгүй зүйлд цаг заваа үрж мэднэ шүү. Ганц бие хүмүүс романтик адал явдалтай учирч, сонирхолтой хүнтэй танилцана. Од эрхэс урьдын адил таны хувийн амьдралыг ивээж байгаа гэдэгт итгээрэй. Амьдрах нөхцөл байдлаа өөрчлөөд үз. Ирээдүйн төлөвлөгөөгөө эргэж сайн нягтал. Амьдралыг тань өөрчлөх гэнэтийн учрал тохиолдож болзошгүй. Таны нэр хүнд өсөхөд олон нийтийн арга хэмжээ, ажил хэргийн уулзалт тусална. Сарын дундуур өөрийнхөө ирээдүйн төлөвлөгөөг боловсруул. Амьдралын хамгийн хэцүү асуудлаа шийдвэрлэх арга замыг өөрөө ол. Аливаа үйл хэрэгт үнэнч тууштай, чин сэтгэлээсээ байж чадвал олон хүн таныг ойлгож туслах болно. Харин сарын сүүлээр чадвартай хүний хүчийг ашигла. Таны ганцаар гаргасан идэвх зүтгэл, хүч чармайлт үр дүнд хүрэхгүй. Таны бизнес ойрын үед амжилтад хүрнэ. Залуу хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх тул гэнэтийн хайр дурлалтай учирч мэднэ. Бусдыг өөрийн ур чадвараар гайхуулах боломж гарч ирнэ. Хувийн харилцаа илүү мэдрэмжтэй бөгөөд уян хатан байхыг шаардаж мэднэ.
Нум: Энэ сарын эхээр хуучны ашиг багатай, зардал чирэгдэл ихтэй ажлаасаа зоригтой салах шийдвэр гарга. Сэрэмжтэй байж, зусарч бялдууч хүмүүсээс хол байх хэрэгтэй. Хайр сэтгэлийн асуудал тогтвортой байвал өөртөө итгэлтэй өөдрөг байна. Хайхрамжгүй байдал, олон асуудлыг нэг дор шийдвэрлэх гэснээс та алдаа гаргаж магадгүй. Мөнгөө хамаагүй үрж болохгүй. Санхүүгийн уналтад орж мэднэ. Албан хэргээр зөрчил маргаан үүсгэхэд таарамжгүй байна. Сарын дунд үед оюуны салбарт ажилладаг хүмүүсийн үйл ажиллагаа үр дүнтэй байна. Харин биеийн хүчний ажил хийдэг хүмүүс ачаалал ихтэй тул анхаарал болгоомжтой бай. Ахуйн хэрэгцээний зарим асуудлаа амжилттай шийдэхэд хичээл зүтгэлээс гадна аз багагүй нөлөөлөх болно. Сэтгэл зүй тань тогтворгүй байна. Таагүй хүмүүс таныг муу зүйл рүү түлхэж магадгүй. Нэгэн хэвийн, түгжигдмэл байдалд бүү авт. Хэрвээ та хаагдмал сэтгэлгээн дотроо нуугдаж ил гарахыг хүсэхгүй бол бүх чухал үйл явдал таны хажуугаар өнгөрөх болно. Сарын сүүл рүү од эрхэс хамтын үйл ажиллагаанд харилцан итгэлцэл чухал болохыг сануулж байна. Шинэ үүрэг даалгавраас бүү татгалз. Энэ нь таныг сайн чанаруудаа харуулахад тусална. Гаднын нөлөөнөөс болоод таны эрүүл мэнд доройтож магадгүй. Хэрвээ та ажил амьдралаа зохицуулж, хувийн дэглэмээ сахивал бараг өвдөхгүй байх боломжтой шүү. Ажил амьдралаа зөв хэмнэлд оруулах шаардлага тулгарна. Олон нийтийн арга хэмжээнд идэвх санаачилгатай оролц. Зарим хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдаж авна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэлт хийдэг хүмүүс зоригтой алхам хийх хэрэгтэй. Шинэ шийдэл танилцуулах, өөрийгөө бусдад мэдрүүлэх гэж буй бол энэ үеийг ашигла. Гэхдээ аз турших арилжаа наймаа бүү хий. Дарга удирдлагуудтайгаа хэл амаа олж чадна. Удахгүй албан тушаал ахих боломжтой. Хосуудын харилцаа сайн байна. Гэхдээ хуучин харилцаанаас болж үл ойлголцох гарахаас болгоомжил.
Матар: Энэ сарын эхээр сонирхолтой учрал таныг хүлээж байна. Хайртай хосуудын харьцаа улам дотносно. Хэт сэтгэлийн хөөрөл бүү гарга. Олсон амжилтаа хадгалах болон ахиулах боломж гарч байна. Албан тушаал дэвшиж магадгүй. Гэхдээ нэр хүндэд тань аюул нүүрлэж байна. Ашиг сонирхлын зөрчил үүсэж, хэрүүл маргаан дэгдэж магадгүй. Аливаа үйл явдалд тохирох хариу барих боломжгүй байгаа нь эвгүй байдалд оруулж мэднэ. Одоогийн нөхцөл байдлыг байгаагаас нь хэт сайхан болгох гэсний хэрэггүй. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаар. Амьсгалын замын өвчин тусч болзошгүй байна. Сарын дунд үед эв найртай, дулаан уур амьсгалтай орчинд байж ажлаа хялбархан амжуулж чадна. Урьдчилан тооцоогүй саад гарсан ч таны өөдрөг сэтгэлийг унтрааж чадахгүй. Таагүй нөхцөл байдлыг өөрийн хүчээр даван туулна. Хэцүү нөхцөл байдлаас зугталгүй шууд нүүр тулах үе. Хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй тул хүлээцтэй ханд. Хэдий зарим таагүй нөлөө хүйтэн хөндий байдлыг дуудах боловч халуун дулаан уур амьсгалыг бүхий л хүчээрээ тогтоон барьж, жижиг сажиг гомдлуудыг март. Сарын сүүл рүү ажлын эрч хүч сайн байна. Сайн амарч чадвал таны сэтгэх чадвар өндөр болох болно. Ур чадвар эрч хүчээ хадгалахын тулд амьдралын ачаагаа тэнцвэржүүл. Орлого мөнгө олох шинэ санаа олно. Итгэлтэй найз нөхдийнхөө тус дэмийг ашигла. Сайхан мөрөөдөл ихэнхдээ хий хоосон байх ч заримдаа тулгамдсан асуудлынхаа шийдвэрийг олоход тусална. Янаг амрагийн харилцаа илүү найдвартай бөгөөд тогтвортой байж чадна. Залуу матруудын хайр дурлалын харилцаанд илүү нухацтай үеийн эхлэл ирнэ. Хэрэв та амьдралын нөхцөлөө сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж амжаагүй байгаа бол одоо үүнийг хийхэд таатай цаг нь болжээ.
Хумх: Сарын эхээр санаа нийлэх хүмүүстэйгээ хамтран ажиллах боломж гарна. Өөрийн ур чадвараа ашиглан санасан төлөвлөснөө хэрэгжүүлэхэд тохиромжтой үе. Бизнес эрхлэгч хумхууд энэ сард санхүүгийн байр сууриа бэхжүүлэх боломжтой болно. Ажил хэргийн чухал яриа хэлэлцээрийг хойшлуулахад тохиромжтой. Гэнэтийн асуудалд аль болох хүлээцтэй бай. Биеийн дархлаа, өвчин эсэргүүцэх чадвар муудах магадлалтай. Муу энерги их үе тул элдэв түрэмгийлэлд өртөхөөс сэргийл. Өөрчлөлтөд дургүй хүмүүс бусдыг турхиралтад өртөнө. Гэхдээ та хүнд нөхцөл байдлаас хялбархан гарч чадна. Бясалгал тайвшрал бий болгох дасгал хий. Өөрийгөө хэт зовоолгүй, зохих ёсоор нь үнэл. Ингэж чадвал та байр сууриа нэмэгдүүлэх, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээх, харилцан ойлголцол бий болгох зэрэг олон ашигтай талыг олж авч чадна. Санхүү мөнгөний асуудалд ч ээлтэй байна. Сарын дундуур аз ивээж, гэнэтийн үйл явдлаас орлого олох боломж гарч ирнэ. Хайрын харилцаа танд аз жаргалтай байх боломжийг өгнө. Од эрхсийн зарим тохиол танд асуудал учруулах ч та нөхцөл байдлыг сайжруулах ямар нэг зүйл хийж чадна. Гэр орны амар тайван байдал таны эерэг энергийг сэргээж, эрүүл мэнд сайн байхын үндэс болно. Их ажлаас түр зуурын амсхийх боломж гарна. Харин сарын сүүлээр мөнгө бодолгүй, ажлаа чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс рүү амжилт өөрөө чиглэх магадлалтай. Төвөгтэй гэрээ хэлэлцээр, шийдвэрлэх асуудлаас бүү хойш суу. Бусдын сэтгэл санааг ойлгоход нэлээд хүчин чармайлт шаардагдана. Санаандгүй хүний тусламж танд хүндрэл бэрхшээлийг даван туулах боломж олгоно. Амжилтад хүрэх зам саад бартаатай боловч элдэв хүндрэлүүд түр зуурын асуудал гэдгийг сана. Хайртай хүнээсээ хайр сэтгэлийг хүсэмжлэх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Элдэв будилаан, ов зальтай тулгарах боловч од эрхсийн нөлөөгөөр байдал эргээд хэвэндээ удахгүй орох байх. Үлгэр жишээ болохуйц амжилттай хүмүүсээс үргэлж суралцахыг хичээ.
Загас: Энэ сарын эхээр холоос сонирхолтой мэдээ ирж, хойшдын амьдралд багагүй нөлөө үзүүлнэ. Эрүүл мэндээ анхаар. Хоол хүнсэндээ анхаарал хандуулж их идэхгүй, биед ашигтай бүтээгдэхүүн сонгохыг хичээ. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол хэрэгтэй харилцаа тогтоож чадна. Худалдаа наймааны ажилд аз бага зэрэг хэрэг болж ч мэднэ. Шинэ сэдэл уран бүтээлийн эрч хүчийг нэмэгдүүлнэ. Гэр бүл дотнын хүмүүстэйгээ дотоод сэтгэлээ хуваалц. Хүүхэд тань анхаарал халамж, дэмжлэг тусламж шаардана. Сарын дунд үеэс өндөр хүчин чармайлтаар мэргэжлийн хувьд шинэ түвшинд гарах боломж олно. Алба болон хувийн ажлаа хослуулах чадвар өндөр байна. Удирдах ажил хийдэг хүмүүс хууль хяналтын байгууллагын шалгалтад өртөж магадгүй. Худалдаа наймааны үйл ажиллагаа амжилттай болно. Ашиг орлого боломжийн олно. Өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх зэрэгт цаг зав гаргахад таатай байна. Бизнес эрхлэгч нар ямар ч нөхцөл байдалд бэлэн бай. Харин хар цагаан хэл амнаас болгоомжтой байгаарай. Яаруу шийдвэр эвгүй байдалд оруулна. Өмнөх алдаа сөхөгдөнө. Хэсэгтээ олны хэл амнаас хол байх нь олон бэрхшээлтэй асуудлаас зайлсхийх боломж олгоно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Сарын сүүл рүү дарга удирдлагатай харьцах харилцаанаас таны цаашдын байр суурь шалтгаална. Бичиг баримттай болгоомжтой харьц. Дадсан ажлын арга барилаа бүү өөрчил. Харилцаандаа ямар нэгэн алдаа хийхээс болгоомжил. Од эрхэс ихэнх хандлагыг бүрхэг байлгах бололтой. Албан тушаалын байдал өөрчлөгдөх магадлалтай. Төр захиргааны байгууллагад хандахад амжилттай бус. Чухал шийдвэр бүү гарга. Гэрээ хэлэлцээр байгуулахаас өмнө бичиг баримтаа сайн цэгцэл. Сул дорой, залхуу байдлаа бусдад бүү харуул. Бүх нөхцөл байдалд тэвчээртэй байх нь зөвдөнө.