Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 10 цагаас товлогдсон байна.
Хуралдаанаар тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тусгаарлалтын асуудлаар цаашид авах арга хэмжээ, Дарханы замыг барихаар ирэх хятад ажилчдын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Дарханы замыг барихаар ирэх хятад ажилчдыг авчрах асуудал дээр Эрүүл мэндийн яам эсрэг байр суурьтай байгаа юм.
Дарханы замын төсөлд ажиллах компаниудыг Азийн Хөгжлийн Банк шалгаруулсан бөгөөд асуудлыг хэрхэн шийдэхээ өнөөдөр ярилцах юм байна. Хятадаас ирэх ажилчдын хувьд монголчуудын төдийлөн хийж чаддаггүй гүүр барих зэрэг ажлуудад оролцохоор ирэх инженер, техникийн мэргэжлийн хүмүүс байх ажээ.