Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдвар Итали улсад ноцтой хэмжээнд хүрч нэг өдрийн дотор олон зуугаараа хүний амь нас үрэгдэж байна. Итали улсын Засгийн өдөр ирэх бүр халдвартай тэмцэх арга барилаа ахиулсаар байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байсаар, халдвар авагсдын тоо нэмэгдсээр байна.

Тэгвэл Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн Ювентус багийн довтлогч Пауло Дибала коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Түүнээс гадна найз охин нь болох Аргентины дуучин, жүжигчин Ориана Сабатини мөн халдвар авчээ.

     Өдгөө 26 настай Аргентин довтлогч өөрийн твиттер хаягаараа дамжуулан "Бүгд сайн байна уу?. Өнөөдөр бид covid-19 өвчний шинжилгээнийхээ хариуг авлаа. Ориана бид хоёр эерэг гарчээ. Азтай нь бид хоёрын биеийн байдал сайн байгаа. Та бүхний илгээж буй захидалд баярлалаа" хэмээжээ. Харин Ювентус багийн гаргасан мэдэгдэлд "Пауло Дибалаг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, коронавирусийн халдвар авсныг нь тогтоолоо. Тэрбээр гуравдугаар сарын 11-нээс хойш гэртээ өөрийгөө сайн дурааараа тусгаарлаад байсан. Бидний зүгээс түүнийг үргэлж хянаж, дэглэмийг дагах болно. Одоогоор Дибала сайн байгаа түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй" хэмээжээ.

Ийнхүү Ювентус багийн гурав дахь тоглогч халдвар авлаа. Түүнээс гадна тус багийн хамгаалагч Даниеле Ругани, хагас хамгаалагч Блез Матюиди нар халдвар авсан билээ.

 

 

 

 

 

 

Таны сурталчилгаа