Улсын Онцгой Комиссын Шуурхай албанаас яг одоо мэдээлэл хийж байна. Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилэн шилжсэн хугацааг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нэг сараар буюу 04-р сарын 30 хүртэл сунгах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан агаарын болон төмөр замын зорчих тээврийн хөдөлгөөнд мөн 04-р сарын 30 хүртэл түр хязгаарлалт хийгээд байгаа. Тэгвэл ОХУ-д оршин суудаг, ажилладаг, сурдаг иргэдийг татан авахтай холбогдуулан өнөөдөр буюу 2020.03-р сарын 23-ний 20 цаг хүртэл ОХУ-тай хиллэх 9 боомтоор иргэдийг нэвтрүүлэхээр болсон байна. Мөн өнөөдрөөс 28-ний буюу Бямба гарагийн өглөөний 06 цаг хүртэл ОХУ-аас ирэх иргэдийг зөвхөн Алтанбулаг, Хиагт боомтуудаар нэвтрүүлэхээр болжээ.
Харин хилийн цаана бусад оронд байгаа Монгол улсын иргэдийг эх оронд нь авчрах асуудлыг УОК-ын хуралдаанаар шийдэх ажээ.