Цаг үеийн мэдээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тусгаарлалтаас гарсан иргэд үргэлжлүүлээд гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах юм. Журмыг мөрдөөгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно

"Цагаан нуурын боомт, Сэлэнгэ аймгийн боомтын орж ирэх хөдөлгөөнийг түр зогсоож, Буянт-Ухаа, Алтанбулагийн боомтоор иргэдээ татан авах ажлыг эхлүүлээд байна.

"Тусгаарлалтаас гарсан иргэд үргэлжлүүлээд гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах юм. Журмыг мөрдөөгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно. Тэднийг гар утасны аппликэйшнээр, хөршийн тусламжтай хянана" гэж ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн хэллээ.

Мөн "Иргэд тусгаарлах байрнаас гарсны дараа гэртээ мөн дэглэм барих ба үүнд олон улсын туршлагыг ч судалж байна. Тусгаарлах байрнаас гарах иргэдээр гэрээсээ 14 хоног гарахгүй, зөрчвөл хариуцлагаа хүлээнэ гэх агуулга бүхий маягтад гарын үсэг зуруулна. Тусгаарлалтын байрын тоог нэмэхээр Улаанбаатар хоттой ойр амралт сувиллын газруудыг судалж байна. Цаашид тусгаарлалтыг хотоос гаргахаар төлөвлөж байна" гэж Шуурхай штабын дарга ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ. 

ОХУ-ын боомтоор нэвтрэх хүсэлтэй манай улсын 36 иргэн байгаагаас өнөөдөр 11 оюутан ирэх ба тэднийг байрлуулах тусгаарлалтын байрыг бэлджээ. 

Таны сурталчилгаа