Сүүлийн үед “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой мэдээлэл, бичлэг цахим орчинд цацагдан, шуугиан тарих болсон. Олон нийтийн сүлжээгээр хэтэрхий дураараа авирлаж цагдаа хүчний байгууллагийн ажилчдыг үл хүндэтгэж байгаа бичлэг тавигдаж хүмүүс янз бүрийн сэтгэгдэлтэй байгаа. Тэгвэл ЦЕГ-аас түүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цахим хуудсандаа “Г.Загдаад ЭХ-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын ажиллагаа удахгүй дуусч хэрэг шүүхэд шилжих байхаа. (Яллагдагчтай холбоотой 6 асуудал шалгагдаж бна)” гэжээ.