Цаг үеийн мэдээ

Ардчилсан нам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарах бодлогыг намын мөрийн хөтөлбөрт тусгажээ.

Энэ хүрээнд жүжигчин Ж.Баясгалангийн АН-д гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч ардчилсан намын гишүүнээр элсүүлж буйгаа мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр СТА жүжигчин Ж.Баясгаланд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний үнэмлэхийг нь тус намын дарга С.Эрдэнэ гардууллаа.

Ж.Баясгалан "Би өөрийн итгэл үнэмшлээр энэ намд орж ирсэн. 30 нас гэдэг нь залуу нас. Хэлэх үг хийх ажлаараа түүчээ болж явахыг хичээх болно. Залуучуудын дуу хоолойг хүргэж, үзэл бодлоо хэрэгжүүлэх нь маш чухал. Гаднаас нь ямар нэгэн хэлбэрээр хэрэгжүүлэх гэж хичээсэн. Боломж олдвол УИХ-д нэр дэвшинэ" гэлээ

Таны сурталчилгаа