Цаг үеийн мэдээ

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

О.Магнай “Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандаж 2020 оны төсөвт нэн яаралтай тодотгол хийж, иргэн бүрт 1.242.721  төгрөг олгохыг шаардаж байна. 

Коронавирустэй холбоотой хөл хориог уртасгахын хэрээр эдийн засаг хумигдан, үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодит аюултай нүүр тулж байна. Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогоо цаг алдалгүй тодорхойлж, иргэдэд танилцуулах ёстой ч өнөөдрийг хүртэл бодит бодлого танилцуулсангүй.

Тиймээс эдийн засгийг тэтгэх бодлогын хүрээнд Монгол Улсын иргэн бүрт 1.242.721  төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгохыг шаардаж байгаа юм.

Энэ онд барих хоёр замын ажлыг болиод хөрөнгийг нь иргэддээ өгөх цаг болсон" гэв.

Иргэн бүрт бэлэн мөнгө тараах санхүүгийн боломж байгаа эсэхийг тодруулахад "Төсөвт тодотгол хийвэл нийт иргэдэд мөнгө олгох бүрэн боломж бий" гэлээ. 

Таны сурталчилгаа