Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  өчигдөр буюу 2020.03.25-нд ард иргэддээ хандан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ 03-р сарын 28-наас 04-р сарын 5-ныг хүртэлх өдрүүдийг ажлын бус, бүх нийтийн амралтын өдөр болгохоор шийдвэрлэсэн тухайгаа зарлажээ. Түүнчлэн эдгээр өдрүүдэд иргэддээ цалинтай чөлөө олгоно хэмээсэн байна. 

Түүнчлэн арилжааны банкнаас зээл авсан хүмүүст уян хатан хандаж, ялангуяа орон сууцны зээлийн эргэн төлөлтийг түр царцааж байна. Олон хүүхэдтэй гэр бүл, ахмад дайчид, мөн нийгмийн эмзэг бүлгийнхэнд мөнгөн тусламж үзүүлэхээр шийджээ. Ажилгүйдлийн тэтгэмж одоогоор ОХУ-д сарын 8000 рубль байгаа бол үүнийг 12300 рубль болгож өсгөж байна. Эцэст нь онцгой шаардлага гараагүй бол иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг ОХУ-ын төрийн тэргүүн уриаллаа.

Таны сурталчилгаа