Цаг үеийн мэдээ

УОК-оос байгуулсан Шуурхай штабаас Covid-19 холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал:

"4805 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавьсан бөгөөд ойрын хугацаанд гурван нислэг хийхээр төлөвлөсөн. Тодруулбал дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл, 3-нд Токио, 4-нд Сөүл рүү тусгай нислэг хийнэ. Нийт 750 орчим иргэнээ авчирна. Энэ удаагийн тусгай нислэгээр ирж буй иргэд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгаж байна" гэв.

Өмнөх тусгай нислэгүүдээр ирсэн иргэдээс 10 иргэнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн тул цаашид тусгай нислэгээр ирэх иргэдийг тухайн оронд нь шинжилгээ авахаар болжээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:  "Эхний онгоцонд суух 800 хүн бичгээр хандсан. Хоёр дахь болон гурав дахь онгоцонд энэ жагсаалтаасаа суулга чиглэл баримтална. Эх орондоо ирэх иргэд шинжилгээг тухайн улсдаа өгсөн байх ёстой бөгөөд шинжилгээг хэрхэн хийх талаар чиглэл гарган ажиллаж, иргэдэд мэдээлэл өгч байна" гэлээ.  

 

Таны сурталчилгаа