Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой Комиссын 14 дэх хуралдааны шийдвэр гарлаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:

"Тусгаарлалтад байгаа иргэдийн тусгаарлагдах хугацаа 14 хоног байсан бол сунгаж 21 хоног болголоо.

Учир нь коронавирусийн нууц үе нь 5.5-19 хоног болоод байна. Тиймээс сүүлийн дөрвөн нийслэгээр ирсэн 1000 орчим иргэний тусгаарлагдах хугацааг ахин долоо хоногоор сунгах шийдвэр гаргалаа" гэсэн юм.

Мөн "Нэг өрөөнд гурав, дөрвөөрөө хамт тусгаарлагдаж байгаа учраас нууц хоногийн үедээ нэгэндээ халдааж магадгүй. Импортлогдож ирж байгаа вирус нь халдварлах өндөр эрсдэлтэй байна.

Иймээс нэг өрөөнд нэг хүн байх гэсэн шийдвэрийг гаргалаа" гэлээ.

 

Таны сурталчилгаа