Цаг үеийн мэдээ

Энэ сарын 25-нд Хятадын төрийн мэдлийн Global Times сонинд мэдээлснээр Юньнань мужийн иргэн Тянь Мо 3 дугаар сарын 23-нд Шандун мужид ажиллахаар автобусаар явж байгаад гэнэт өвдөж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Шинжилгээгээр "Тянь нь Хантавирусын халдварын шинж тэмдгээр нас барсан" хэмээн онош тогтоогдсон байна. 

 

Ханта вирус нь мэрэгч амьтдад байх бөгөөд 1976 онд Солонгос болон Хятадын Хантан голоос анхны вирусыг илрүүлж доктор Хо Ли Хуан, "Ханта" нэрээр нэрлэжээ. Хантавирус хулгана болон бусад мэрэгч амьтдын ялгадасаар дамждаг бөгөөд халдвар авсан тохиолдолд халуурах, цус алдах, бөөрний гэмтэл, уушгины гэмтэл зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Хантавирус нь Зүүн Ази, Европт ихэвчлэн тархдаг бөгөөд нефротик цусархаг халууралт (тахлын цусархаг халууралт) үүсгэдэг. Нас баралтын түвшин 15% хүртэл байдаг.

Нефротик цусархаг халууралт нь хавар намар, намрын хуурай цаг агаарт амьсгалын замаар дамждаг бөгөөд ихэвчлэн 1920-50-иад оны тариаланчид, цэргүүд, залуучуудад тохиолдож байсан эмгэг байв.

Хойд Америк ба Өмнөд Америкт уушгины хорт хавдрын синдромыг үүсгэдэг бөгөөд эндэгдлийн түвшин 35% -иас их байна. Хантавирусын уушигны синдром нь өндөр халуурч эхэлдэг бөгөөд уушигны хаван болон амьсгалын дутагдалд орох замаар эмгэг өвчлөлд хүргэдэг.

Урьдчилан сэргийлэх вакцины хувьд Hantavox буюу Хантавирусын идэвхгүйжүүлэлтийн вакциныг Солонгос, Хятадад худалдаалдаг. Вакциныг арьсан дор сар бүр 2 удаа 1 сарын интервалаар хийдэг бөгөөд дараа нь жил бүр нэмэлт вакцин хийдэг.

Гэсэн хэдий ч АНУ, Канад, Өмнөд Америкт хантавирусын вакцин, эмчилгээг өнөөг хүртэл боловсруулаагүй байна.

 

Эх сурвалж:Р.Сайхан–Уул

Таны сурталчилгаа