ХонгКонгийн Их сургуулийн судлаачид эвэр хайрст гэх энэ амьтанаас Коронавирустэй ижил вирус илрүүлжээ. Энэ амьтанаас илрүүлсэн вирус нь Коронавирусийн ДНХ - ийн дараалалтай 85% - 92% тохирч байна гэнэ. Өнөөг хүртэлхи судлагдсан коронавирус нь эвэр хайрст төрлийн амьтанд орших вирус болох магадлал нь өндөр байна гэж үзэж байна гэлээ.
Паголин буюу Эвэр хайрст нэртэй энэ амьтаныг төвдөөр “Наги” гэж нэрлэдэг. Бас Шоргоолжин идэштэн ч гэдэг. Арьсаа эвэрлэг креатинэн бүрхэвчээр өвч бүрхсэн амьтан юм. Энэ эвэрлэг бүрхэвчээ сэрвийлгэн ялаа, шумуулыг хавчиж, түүнийгээ иддэг. Шоргоолжны эрлэг амьтан ажээ. Дэлхийн хэмжээнд тархсан коронавирусийн буруутан болж мэдэх энэ Эвэр хайрст паголин харин ч цар тахлаа эмчилж магадгүй юм хэмээн зарим судлаачид үзэж байна.