Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийж байна.
Мэдэгдэлдээ:
"Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Эхнийх нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд тогтоосон хорио цээрийн дэглэмийг ард иргэд мөрдөх ёстой. Зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлуудыг бид барьж аваад халдвар гаргахгүй ажиллаж байгаа. Улс орны хэмжээнд хүндэрсэн нөхцөл байдал одоогоор алга. Ард иргэд маань хамгийн түрүүнд амар амгалан, эрүүл энх байх ёстой. Цөөхөн хүн ам энэ өвчнөөр өвчилбөл ямар аюул заналхийлэхийг Та бүхэн мэдэж байгаа. Ард иргэдийн санаачилга ухамсар өвчний халдвар тархахаас нөлөөлөхөд чухал нөлөөтэй байгаа. Боломжтой бүх нөөц бололцоогоо бид ашиглаж байгаа.
Монгол Улсын Засгийн газраас ЭМ-ын салбарын шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтэд 17 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн нэмээд 20.6 тэрбумыг шийдээд явж байгаа. Цаашдаа бид 159 трэрбум төгрөгийн санхүүжилтийг эмнэлгийн салбар болон холбогдох байгууллагуудад зарцуулна. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалахад зориулан үндсэндээ 200 тэрбум төгрөг зарцуулж байгааг хэлмээр байна. Энэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны эдийн засгийг дэмжихээр дараах арга хэмжээг авахаар боллоо:
-Нэгдүгээрт, Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл ААН байгууллагын НДШ-ийг бүрэн тэглэхээр боллоо.
-Хоёрдугаарт, Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй боллоо.
-Гуравдугаарт, 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ОАТ-аас аравдугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөлж байна.
-Дөрөвдүгээрт, шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож байгаа компаниудын ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөг олгохоор боллоо.
-Тавдугаарт,Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна
-Зургаадугаарт, Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хүүхдийн мөнгөн дээр 10,000 төгрөг нэмж гурван сарын турш нэмсэн дүнгээр олгохоор боллоо.
-Долоодугаарт, бензиний үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр буулгахыг холбогдох газруудад үүрэг болголоо.