Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх үеэрээ сонгууль хойшлогдох уу Засгийн газар огцрох уу гэсэн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
"Төсөвт тодотгол хийхгүй. Тодотгол хийж бүтээн байгуулалтын ажлыг зогсоовол ажлын байр буурах үр дүн гарна. Дотоодын компаниуд ажилгүй болно.
Сонгуулийн тухайд халдварын дэгдэлт гарсан БНСУ сонгуулиа хойшлуулах талаар яриагүй байна. Одоогоор манай улсад сонгууль хойшлуулах нөхцөл үүсээгүй байна. Цагийн байдал өөрчлөгдөөд бидний тооцоолж байснаас өөр нөхцөл үүсвэл асуудлыг авч хэлэлцэнэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн саналд хүндэтгэлтэй хандаж, судалж үзнэ.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Засгийн газар огцрох эсэх талаар байр суурь илэрхийлэгдэж байна. Үүнд хариулт өгье. Засгийн газар огцрохгүй, бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдах хуулиуд гарна. УИХ хууль баталбал Засгийн газар хэрэгжүүлнэ" гэлээ.