Цаг үеийн мэдээ

Цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 75-96 хувийн цэвэршүүлэлттэй байв. Үүнээс Толгойт дахь Төв цэвэрлэх байгууламж 75 хувийн цэвэршүүлэлттэй, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны нийт азот, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж зөвшөөрөх дээд хэмжээнээс 1.7- 21 дахин давжээ.

Нисэхийн цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж дээд хэмжээнээс 2.7- 29 дахин давсан байна.

Био орон сууц цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал бохир усны жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж дээд хэмжээнээс 1.2-5 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлжээ.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

Таны сурталчилгаа